Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ХКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ БНХАУ-ын Хятадын комунист намын Төв хорооны ГХЯ-ны дэд дарга Ван Яжун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин  тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга, Гадаад харилцаа сургалтын газрын дарга Д.Эрдэнэсувд болон Хятадын комунист намын төлөөлөгчид байлцав. Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг онцоллоо. Түүнчлэн намын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.