Европын холбооны уулзалтад Ардчилсан намын удирдлагууд оролцлоо

Европын холбооны гишүүн орнуудаас  Монгол Улсад суугаа болон хавсран суугаа 26 орны Элчин сайд нарын уулзалтад  Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2019.05.29/  оролцлоо. Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалт 11 дэх удаагийнх бөгөөд өнөөдөр, маргааш Улаанбаатар хотод болж өндөрлөнө. Уулзалтын үеэр талууд Монголын ардчиллын талаар санал солилцсон юм. Европын холбооны гишүүн орнуудын  төлөөлөгчид  Монголын өнөөгийн ардчиллын талаархи үнэн бодит мэдээллийг авч, сөрөг хүчний байр суурийг сонсов.