Орхон аймгийн АЗХ-ны залуус сайн үйлсийн аян эхлүүллээ

"Андууд нэг гэр бvл" санаачлагын хvрээнд Орхон аймгийн "Ардчилсан залуучуудын холбоо"-ны залуус  зургадугаар сард Эрдэнэт хотод төрсөн бvх хvvхдэд живх бэлэглэх сарын аяныг эхлvvллээ. Аяны нээлт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсон бөгөөд БОЭТ-ын төрөх тасагт терсен бvх нярайд живх бэлэглэсэн байна. Орхон аймгийн "Ардчилсан залуучуудын холбоо"-ны залуус нийгмийн хариуцлагын  хvрээнд уламжлал болгон хvvхэд,  багачуудаа баярлуулах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.  Энэ хугацаанд "1000 бэлэг", "Мереедлийн захиа", "Бэлэгтэй Санта" зэрэг олон аяныг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жил хvvхдийн 50 ортой шинэ эмнэлэгт нярайн шарлалтын болон утлагын аппарат зэрэг 4,5 сая төгрөгийн vнэ бvхий таван аппарат бэлэглэсэн аж.