Үзэл баримтлалаа сурталчлах аян Ховд аймагт үргэлжилж байна

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний III аян Ховд аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс Ховд аймгийн  иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ намын гишүүд, дэмжигчидээ чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Ардчилсан намын Үзэл баримтлал, үнэт зүйлийн талаар гишүүд, дэмжигчидтэй ярилцаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, байдлын талаарх бодит мэдээллийг хүргэсэн юм. Ховд аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат “Улс төрийн намуудын түүхэнд Ардчилсан нам анх удаа Үзэл баримтлалаа тов тодорхой болголоо. Үзэл баримтлалынхаа хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж 2020 оны сонгуульд оролцоно. Ховд аймаг 17 сумтай. Бүх гишүүдийн түвшинд сургалт зохион байгуулж, 200 гаруй хүнийг хамрууллаа. Улаанбаатар хотод бэлтгэгдсэн сургагч багш нартайгаа хамтраад бүтэн сарын хугацаанд бүх сумандаа хүрч ажиллаж, Үзэл баримтлалаа сурталчлан таниулахаар төлөвлөөд байна. Ардчилсан нам бол дүрмийнхээ дагуу Үзэл баримтлалынхаа хүрээнд ажилладаг улс төрийн хүчин. Ардчилсан нам цаашид улс төрийн намуудыг манлайлж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлно” гэлээ.