“Хөгжлийн шийдэл-баг 93” аян Увс аймагт зохион байгуулагдаж байна

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний III аян найм дахь  аймагтаа үргэлжиллээ. Ардчилсан намын удирдлагууд Увс аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ сургагч багш нар намын гишүүд, дэмжигчдэд Үзэл баримтлалаа танилцуулж, сургалт зохион байгуулсан юм. Сургалтад хамрагдсан гишүүд тухайн сум, багтаа Үзэл баримтлалаа сурталчлан, таниулж, түгээн дэлгэрүүлнэ. Увс аймгийн Ардчилсан намын дарга Чимэд “Энэ сардаа багтаж Увс аймгийн 93 багтаа хүрч ажиллаж, Үзэл баримтлалаа сурталчлан таниулах зорилготой ажиллаж байна. “Хөгжлийн шийдэл-баг 93” гэсэн аяныг аймагтаа үндэсний аянтайгаа хавсран зохион байгуулж байна. Аян зургадугаар сарын 2-нд Увс аймгийн Тэс сумаас эхэлсэн, хөдөөгийн баг бүрт хүрч ажиллана” гэв.