Үзэл баримтлалаа сурталчлах аян Дундговь аймагт эхэллээ

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулан сурталчлах аян говийн аймгуудад үргэлжилж байна. Өнөөдөр ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, үзэл баримтлалаа таниулах сургалтаа эхлүүлээд байна. Сургалтын багт АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан, АН-ын Гадаад харилцаа сургалтын газрын дарга Д.Эрдэнэсувд, УИХ дахь АН-ын зөвлөлийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж нар ажиллаж байна. Сургалт иргэд гишүүдийн санал санаачлага, хөгжлийн бодлогын талаархи гаргасан санал санаачлагад суурилан үзэл баримтлалаа таниулах чиглэлээр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн намын удирдлагууд Дундговь аймгийн намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзах юм.