Үзэл баримтлалаа таниулах сургалт Өмнөговь аймагт эхэллээ

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян говийн аймгуудад үргэлжилж байна. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгуудад ажилласан ажлын хэсэг өнөөдөр Өмнөговь аймагт ирээд байна. Хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн гишүүд, дэмжигчдэд үзэл баримтлалаа таниулах сургалтын хөтөлбөр эхэллээ. Үргэлжлүүлэн намын удирдлагууд Өмнөговь аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, иргэдтэй уулзах уулзалт болох юм.