Орон нутгийн төсөв нэмэгдсэн ч бүтээн байгуулалт хийгдээгүй

  Үзэл баримтлалаа таниулах сургалт Өмнөговь аймагт явагдаж байна. Сургалтын багийнхан нутгийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, хамт шийдлийг хайх замаар сургалтаа явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр суурилсан үзэл баримтлал таниулах сургалт явагдаж байгаа юм.  

 

   Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлвэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна.  Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.