Зүүн бүсийн чуулган Дорнод аймагт болно

 

   Ардчилсан намын залуусын чуулган наран ургах Дорнод аймгаас эхлэх гэж байна. Дорнод аймагт зохион байгуулагдах Зүүн бүсийн чуулган  энэ сарын 28-30-ны өдрүүдэд болох бөгөөд чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүд хамрагдах юм.  Монгол орон даяар залуусын хөгжлийн гарц, шинэ үеийн сэтгэлгээний эерэг хандлагыг эрэлхийлэн хөгжил дэвшил, итгэл найдвар дүүрэн шинэ цагийг эх орондоо бүтээж эзэн нь байж хамтдаа мөрөөдөж, шийдлийг олохоор залуус ийнхүү чуулах гэж байна. Ардчилсан намын залуусын чуулган үргэлжлэн Хангайн бүс, Төв, Говь, Баруун бүсүүдэд зохион байгуулагдах юм.