Говь-Алтай аймгийн Ардчилсан нам шинэ байртай боллоо

Говь-Алтай аймгийн Ардчилсан нам шинэ байртай боллоо. Гишүүд, дэмжигчидээ чадавхжуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах заал танхим, амралтын өрөө бүхий тус байрыг ашиглалтад оруулж, өнөөдөр /2019.06.21/ ашиглалтад оруулсан юм. Намын дэргэдэх байгууллагууд болох "Ардчилсан залуучуудын холбоо", "Ардчилсан ахмадын холбоо", "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-д тус байранд үйл ажиллагаа явуулах бөгөөд Говь-Алтай аймгийн Ардчилсан нам бүх шатандаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бүрэн боломж бүрдсэнийг Чинбат дарга нээлтийн үеэр онцоллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна.