Үндсэн хуулийн асуудлаар хоёрхон сумын иргэдээс санал авсныгаа ард түмний санал мэтээр ярьж байна

Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Говь-Алтай аймагт өнгөрсөн хугацаанд  эрх баригчид хоёр хөшөө, нэг хаалганаас өөр бүтээн байгуулалт хийгээгүй гэдгийг Алтайчууд хэлж байв. Ардчилсан намын Засгийн газар 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Гэвч Улаанбаатар-Говь-Алтай чиглэлийн авто замаас баригдаж амжилгүй үлдсэн 100 км авто замыг өнөөг хүртэл эрх баригчид гүйцээгээгүй байгаа нь хэрхэн ажиллаж байгаагийн тод жишээ гэлээ. 

Түүнчлэн Говь-Алтай аймагт баригдах ёстой байсан 120 айлын орон сууцны барилгын ажлыг тодорхойгүй шалтгаанаар зогсоожээ. Мөн тус аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбар уналтад орсныг иргэд хэлж байна.  Тухайлбал, ЭЕШ-ын дүнгээр Ардчилсан намын  үед наймд жагсч байсан бол өнөөдөр сүүл мушгиж байгаад иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа Алтайчууд хэлж байв. Тухайлбал, Говь-Алтай аймгийн МАН-ынхан хоёрхон сумын иргэдээс санал авсныгаа ард түмний санал мэтээр ард түмний тархийг угааж байгаад харамсч байгаагаа иргэд хэлж байна.