Зүүн бүсийн залуус чуулахад 2 хоног үлдлээ

 

   Залуусыг нэг хүсэл, нэг тэмүүлэлд нэгтгэх "Шинэ давлагаа" эхлэхэд 2 хоног үлдлээ.  Залуусын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх зорилго бүхий хөдөлгөөн орон даяар зохион байгуулагдах юм. Зүүн бүсээс эхлэх залуусын чуулган цаашлаад баруун бүс, төв, говь, хангайн бүсүүдэд үргэлжилнэ. 

  Эх орны наран ургах зүгээс эхлэх зүүн бүсийн залуусын чуулганд Дорнод, Сүхбаатар,  Хэнтий аймаг, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүд оролцоно. Зүүн бүсийн залуус хөгжлийн гарц, шинэ үеийн сэтгэлгээний эерэг хандлагыг эрэлхийлэх чуулган энэ сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт болох юм.