“Шинэ давалгаа” залуусын чуулган Дорнод аймагт эхэллээ

   Зүүн бүсийн 600 гаруй залуус Дорнод аймагт чуулж байна. Ардчилсан нам 2019 оныг залуусын хөгжлийг дэмжих жил болгох зарласан. Энэ хүрээнд орон даяар залуусын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөн хамгийн эхний чуулган наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж байна. Зүүн бүсийн чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Налайх, Багануур, Баянзүрх дүүргийн залуус хамрагдаж байна. Ийнхүү залуус нэг дор чуулж улс төрд шинэ салхи, шинэ манлайллыг авчрах эхлэлийг тавилаа. Залуусын чуулган намын шинэчлэн батлагдсан үзэл баримтлалын онолыг таниулах сургалтаар эхэллээ.  Залуус намынхаа үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэнээр, цаашдын хамтын зорилгоороо нэгдэж чадах юм. Үзэл баримтлалд суурилсан хөгжлийн бодлого боловсруулах боломж ч бүрдэж байгаа гэдгийг АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд онцолж байсан юм. Дорнод аймгаас эхэлж буй залуусын шинэ давалгаа орон даяар үргэлжилнэ. Хангай, говь, төв, баруун бүсийн залуусыг нэг дор шинэ давалгаанд нэгтгэх чуулган ирэх 8 дугаар сард үргэлжлэх юм.