Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт сумдын нөхөн сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа

Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт сумдад 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдлаа. Борнуур суманд явагдсан нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Цэрэнчимэд 160, МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэвжаргал 118, МАХН-аас нэр дэвшигч Ё.Цэрэнбадам 112 санал тус тус авчээ. Харин Төв аймгийн Мөнгөнморьт суманд зохион байгуулагдсан нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Ариунболд 121, МАН-аас нэр дэвшигч С.Дулам 48 санал тус тус авснаар  Төв аймгийн Мөнгөнморьт, Борнуур сумдад зохион байгуулагдсан нөхөн сонгуульд Ардчилсан нам ялаллт байгуулаад байна.