Бодлогын зөвлөлийн дарга нарыг батламжиллаа

  

   Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны гишүүд 16 Бодлогын зөвлөлд хуваагдан ажиллаж байна. Үндсэн дүрмийн хүрээнд Бодлогын зөвлөлийн дарга сонгох сонгуулийг зохион байгуулсан. 22 нэр дэвшигчээс сонгогдсон бодлогын зөвлөлийн дарга нарыг өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ батламжиллаа. Бодлогын зөвлөлийн дарга нар 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэн ажиллах юм. АН-ын шинэчлэлийн хүрээнд бодлогын нам болох зорилт дэвшүүлсэн. Шинээр сонгогдсон бодлогын зөвлөлийн дарга нар дээрх зорилтыг биелүүлэхэд хүчин чармайн ажиллахыг намын удирдлагууд хүслээ. АН-ын дэргэдэх бодлогын 16 зөвлөл ажиллах бөгөөд, Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар Ц.Туваан, ерөнхий зохицуулагчаар Б.Дэлгэрмаа, нарийн бичгийн даргаар Д.Мэндбаяр нар ажиллах юм.

 

Бодлогын зөвлөлийн дарга нарыг танилцуулж байна.

  1. Байгаль орчны бодлогын зөвлөл-Т.Энхсайхан
  2. Батлан хамгаалахын бодлогын зөвлөл-Ш.Түвдэндорж
  3. Бүс нутгийн хөгжил, хот байгуулалт, барилгын бодлогын зөвлөл-Д.Пүрэвдаваа
  4. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл- Б.Түвшин
  5. Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, харилцааны бодлогын зөвлөл-Д.Алтангэрэл
  6. Хууль зүйн бодлогын зөвлөл-Д.Оросоо
  7. Зам тээврийн бодлогын зөвлөл- Т.Болдбаатар
  8. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний бодлогын зөвлөл- Б.Баянмөнх
  9. Санхүүгийн бодлогын зөвлөл- Д.Ганбаяр
  10. Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөл- С.Од-Эрдэнэ
  11. Түлш, эрчим хүчний бодлогын зөвлөл- Ж.Осгонбаатар
  12. Хүн амын хөгжил, хүүхэд, залуучууд, ахмат настан, гэр бүлийн бодлогын зөвлөл- Д.Үүрийнтуяа
  13. Гадаад хэргийн бодлогын зөвлөл- Ц.Сүхбаатар
  14. Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөл- Б.Ариунболд
  15. Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн бодлогын зөвлөл- О.Эрдэнэ-Өрнөх
  16. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бодлогын зөвлөл- Ж.Амарсанаа