Үзэл баримтлалаа сурталчлах аян Баянзүрх, Хан-Уул дүүрэгт үргэлжиллээ

 

   Нэгдмэл, хүчирхэг, бодлоготой, гишүүдэд нээлттэй нам болох нь шинэчлэлийн гол зорилго болохыг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Намын дотоод бүтцийг өөрчлөх, үзэл баримтлалын онолоо шинэчлэн батлахаас эхлэлтэй шинэчлэлийн салхи өнөөдрийг хүртэл салхилж, гишүүн төвтэй бодлогын нам болох үйл хэрэг үргэлжилсээр байна.

   Ардчилсан нам үзэл баримтлалаа хоёр жил гаруй хугацаанд бүх гишүүдээрээ хэлэлцүүлэн баталгаажуулж, оны эхэнд дээд шүүхэд бүртгүүлсэн. Дараагийн үе шат үзэл баримтлалаа орон даяар таниулан сурталчлах үндэсний III аян 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Гишүүн бүр үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэх эхлэл болсон үзэл баримтлалын үндэсний аян 21 аймагт амжилттай зохион байгуулагдсан. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг эх орны наран ургах зүгээс эхлэн 21 аймгийг тойрч, энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Үзэл баримтлалын аян өнөөдөр Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд болсон. Хан-Уул дүүргийн гишүүд дэмжигчиддээ үзэл баримтлалаа таниулахын дээр гишүүдийн санал хүсэлтийг сонсч ажилласан юм. Аяны хоёрдугаар үе шат 330 сум, 152 хорооны гишүүн бүрт хүрч үргэлжилнэ.