Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Т.Нямцэцэг, Д.Цэндсүрэн нарыг шагналаа

 

   Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож идэвхи зүтгэл гаргаж ажилласан ахмадууд болон улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулсан иргэдийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж урамшууллаа. Мөн Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Нийслэлийн АН-ын ХЭГ-ын дарга Т. Нямцэцэг, Увс аймгийн Үндэсний бодлогын хорооны гишүүн Д. Цэндсүрэн нарыг шагнаж урамшууллаа.         Шагнал гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, БГД-ийн засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн АН-ын дэд дарга Ш.Одгэрэл, Б.Лхагвасүрэн болон дүүргийн намын дарга нар оролцлоо.  

   Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын  дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ, Ардчилсан хувьсгалыг дэмжиж, ардчиллыг бүтээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, өөрсдийн ажиллаж буй салбартаа амжилт бүтээл гаргаж буй эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр болохыг онцолсон юм.