"Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан"

УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргалын “Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан” -ы намтрыг дагуулж өгүүлсэн нам улсын түүхийн тухай шинэ бүтээл 2019 оны эхээр худалдаанд гарсан билээ. Номонд тэр бүрий нийтэд түгээгүй мэдээ мэдээлэл их бий. Жишээ нь,

1921 оны зун нөхөр Гочитский дээд газартаа (Л.М.Караханянд) нэг захиа бичсэн нь архивт үлджээ. Тэнд, “Мы выяснили, что, собственно, партии как таковой (в Монголии) не существует, а была и есть группа людей преимущественно из низшего чиновничества и интеллигенции, не имеющая никакой организационной связи и спайки между собою и крайне пестрая по своим идейным тенденциям: от настоящих демократов до крайних национал - консерваторов (правда, из плебеев), объединенных лишь идеями патриотизма и национализма. Что же касается связи и влияния на массы, то таковые у этой группы совершенно отсутствовали” гэсэн байдгийг оросын монголч эрдэмтэн С.Л.Кузьмин өөрийн эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ дурдсан байна.  

Дээрхийг утгачилбал, “... үнэндээ энд (монголд) нам гэхээр бодитой бүтэц ер алга, харин, эх оронч ... үндэсний үзэлтэй хэдэн хүн бол байна, тэд нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай бөгөөд хоорондоо хэлхээ холбоо султай. Юун ард түмэнд нөлөөлөх, тийм байдлын үнэр ч байхгүй...” гэжээ.

Тэгэхээр, “ард түмнийг төлөөлдөг” Зөвлөлт Оростой нягт харьцаад байсан Ардын нам 1920 оны 8 дугаар  сард бүү хэл, үүнээс жилийн дараа ч “бодит байдал дээрээ огт байгаагүй”, бидний хэвшмэл “мэдлэг” хожмын зохиол гэдэг нь энэ мэт элдэв баримтаар илэрсээр аж. Энэ захиаг бичсэн тов. Гочиткий (Цэдэн-Иш Дашбалаев) нь Хэмжээт эрхт Ардын засгийн газрын Сангийн яаманд С. Данзан сайдын дэргэд байнга сууж, байнга “дагаж” ажиллаж байсан буриад хүн билээ.