Ардчилсан залуусын "Шинэ давалгаа" чуулганд төв, баруун, зүүн, хангайн бүсийн залуус нэгдлээ

Ардчилсан нам энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шинэ давлагаа” бүсийн чуулгануудыг зохион байгуулж байна. Одоогоор зүүн, баруун, хангайн, төвийн  бүсийн залуус “Шинэ давлагаа”-нд нэгдээд байна. “Урам зоригтой ирээдүй, Үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай Ардчилал” уриан дор Ардчилсан залуус шинээр давалгаалж байна. Эерэг хандлагыг түгээж, байгаль орчиндоо ээлтэй, хоггүй чуулж, Үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн залуус ШИНЭЭР ДАВАЛГААЛЖ БАЙНА.