Монголын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн "BLUEMON" үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ

 Ардчилсан намын санаачлагаар Монголд анх удаа "Олон улсын ардчиллын өдөр"-ийг  “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Энэ  хүрээнд “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” нэртэй Монголын түүхийг өгүүлсэн  ховор, нандин  гэрэл зургийн үзэсгэлэн  “BLUEMON” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр /2019.09.09/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын хүмүүс оролцсон юм. Монгол оронд 30 жилийн тэртээ өрнөсөн Ардчилсан хувьсгал болон нийгмийн өөрчлөлтийг өгүүлсэн 100 гаруй гэрэл зураг үзэсгэлэнгийн танхимд дэлгэгджээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Сүндий" сан хамтран ажиллажээ. 

Тус гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл “BLUEMON” үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд 13-нд  Сүхбаатарын талбайд бүх дэлгэгдэх юм. Учир нь есдүгээр сарын 13 ны өдөр “Save democracy буюу Ардчиллаа хамгаалъя” уриан дор Сүхбаатарын талбайд олон арга хэмжээ болохын зэрэгцээ тус өдрийн орой Монголын хамгийн анхны, хамгийн том “Лазер шоу” болно.