Гэрлийн гайхамшгийг мэдрүүлсэн "LIGHT UP MONGOLIA"

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Монголд анх удаа "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. "Олон улсын ардчиллын өдөр"-ийг Ардчилсан намын санаачлагаар 2019 оны есдүгээр сарын 13-нд төв талбайд тэмдэглэж, олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан юм. Эдгээрийн нэг нь есдүгээр сарын 13-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан  "LIGHT UP MONGOLIA" лазер шоу байв. Тус шоунд Монгол Улсын филармони,  дуучин Ука, A Cool, "Люмино", "Камертон", "Увертура" хамтлагууд зэрэг өнөө цагийн шилдгүүдийн төлөөлөл болсон авъяаслаг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн "LIGHT UP MONGOLIA" шоуны үеэр Монголд анх удаа 100 гаруй метрийн урттай том тайзыг зассан нь онцлог байлаа. "Олон улсын ардчиллын өдөр"-т зориулсан арга хэмжээ  шинэчилсэн найруулгатай "Хонхны дуу", салют, лазер шоу гээд үзэж, сонсох зүйл ихтэй нэгэн үдэш  байв.