"БИД НЭГ СУМЫНХАН" аян үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ардчилсан намын гишүүд "Бид нэг сумынхан" аяныг зохион байгуулжээ. Сумандаа ажиллаж, амьдарч иргэд эвлэлдэн нэгдэж, бие биедээ  туслах, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулсан байна. Аяны хүрээнд  Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ардчилсан намын хорооноос сумын өндөр настан Б.Пагмажав, олон хүүхэдтэй залуу ээж Б.Март, ѳрх толгойлсон ээж Б.Лена нарт ѳргѳѳ цагаан гэр бэлэглэсэн байна. "Бид нэг сумынхан" аян энэ оныг дуустал үргэлжилнэ.