Хэнтий аймгийн ардчиллын анхдагчид чууллаа  

 

"Олон улсын ардчиллын өдөр"-ийг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо, аймгийн "Ардчилсан ахмадын холбоо"-той  хамтран "Хан Хэнтий нутгийн ардчилсан хувьсгалын анхдагчдын чуулган"-ыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилтай зохион байгууллаа. Хэнтий аймгийн бүх сум, сууринд ардчилсан хувьсгалын хэтийг цохиж, галыг бадрааж, өнөөг хүртэл манаж яваа нийт 300 гаруй АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АНХДАГЧИД хоёр өдрийн турш Чингис хотноо чуулсан юм. "Ардчилсан хувьсгалын анхдагчдын чуулган"-ы хүрээнд өнгөрсөн 30 жилийн  алдаа, оноог дүгнэн ярилцаж, одоогийн улс төрийн нөхцөл байдлын талаар санал сэтгэгдлээ солилцсон юм. Мөн чуулганы хүрээнд оюутан залуусын дунд эссе, сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн  уралдаан тус тус зохион байгуулж байна. Үүний дээр ”АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр дурсамж, ярилцлагын нэвтрүүлэг бэлтгэж,  Хан Хэнтийн ардчиллын түүхэн үйл явцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгов. "Ардчилсан хувьсгалын анхдагчдын чуулган"-ы үеэр  100 гаруй анхдагчдыг шагнаж, урамгшуулжээ.