Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ардчилсан нам шинэ байртай боллоо

 

 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ардчилсан намын байрны нээлт  боллоо. Мөн энэ үеэр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал зохион байгуулагдсан юм. Арга хэмжээнд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал, УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн ахлах зөвлөх Ламбаа, Эрдэнэмандал сумын Ардчилсан намын дарга Н.Лхагвадорж, Архангай Ардчилсан намын дарга М.Батжаргал, ҮБХ-ны гишүүн  Ч.Мөнхбат нар оролцлоо. Ардчилсан намын шинэ байрны нээлтийн үеэр Эрдэнэмандал сумын Ардчилсан намын дарга Н.Лхагвадорж хэлсэн үгэндээ Эрдэнэмандал сумын нам шинэ байртай болсноор гишүүдийг чадавхижуулах сургалт, арга хэмжээг зохион байгуулах  боломж бүрдэж байгааг онцолсон юм.  Мөн нээлтийн арга хэмжээний үеэр  УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн дарга Д.Золжаргал "Солийн Данзан" номынхоо хоёр дахь хэвлэлтийн дээжээс намын гишүүддээ бэлэг болгон  барьсан юм.