"Шинэ давалгаа-Хамтын хүч" чуулган Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа

"Шинэ давалгаа- Хамтын хүч" залуучуудын чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 24-25-ны өдрүүдэд боллоо. Сүхбаатар аймгийн "Ардчилсан залуучуудын холбоо", КАС (Конрад Аденауэрийн сан)-тай хамтран зохион байгуулсан байна. Орон нутаг дахь ардчилсан залуусыг сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан чуулганд Сүхбаатар аймгийн 13 сумын 200 гаруй ардчилсан залуус оролцож, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлжээ.  Мөн энэ үеэр "Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгч залуучуудын форум"-ыг зохион байгуулсан байна.