Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг "маш нууц" зэрэглэлээс гаргах ёстой гэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Тус асуулгад  "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох 830142 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг "Маш нууц"-ын зэрэглэлээс гаргаж, олон нийт танилцах боломжоор хангахын  зэрэгцээ уг хэргийн бодит байдал Монголын ард түмэнд нээлттэй болж, тэднийг Монгол Улсын шүүх хилсээр шийтгэсэн эсэх эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн эсэх талаарх баримт тодорхой болж олон нийтийн эргэлзээ тайлагдах болно гэж үзэж байна" гэжээ.