"Хамтдаа туулсан 30 жил" чуулганд 300 гаруй ахмад оролцлоо

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, олон улсын “АХМАДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан Төв аймгийн Ардчилсан нам "Хамтдаа туулсан 30 жил" арга хэмжээг Зуунмод суманд зохион байгууллаа. Шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахын төлөө өөрийн бие сэтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөр, амьдралынхаа үнэт цагийг зориулсан ахмад үеийн гишүүдээ хүндэтгэх, тэдний үгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ удаагийн арга хэмжээг  "АХМАДЫН СУРГААЛЬ АЛТ" уриан дор зохион байгуулж, Төв аймгийн 27 сумын ахмадыг хамруулжээ.  Нийт 300 орчим  ахмад "Хамтдаа туулсан 30 жил" чуулганд оролцсон бөгөөд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр, дэд дарга, О.Мөнхбаяр, аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд болон  ҮБХ-ны гишүүд болон Ардчилсан ахмадын холбооны дэд тэргүүн О.Цоодол, тэргүүлэгч Ц.Хурцбилэг, нарийн бичгийн дарга Н.Алтанцэцэг нар оролцсон байна. Мөн сум,  орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим гишүүд, дэмжигчдийг  төрийн дээд одон медалиар, намын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж манлайлан оролцож буй гишүүдээ намын дээд шагналаар тус тус шагнажээ.