Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан "Эрх чөлөөний хөшөө"-г Дархан хотод босголоо

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан "Эрх чөлөөний хөшөө"-г Дархан-Уул аймагт босгожээ.  "Эрх чөлөөний хөшөө"-ний нээлт өнөөдөр /2019.10.20/ Дархан-Уул аймагт  боллоо.  Нээлтийн арга хэмжээнд  УИХ-ын гишүүн; Ардчилсан намын дарга С.Эрдэнэ; Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулга болон гишүүд; дэмжигчид оролцов. "Дархан нутаг" ТББ-ын тэргүүн Н.Мөнхдашийн санаачлагаар Дархан-Уул аймгийн Ардчилсан нам; гишүүд дэмжигчдийн дэмжлэг; оролцоонд түшиглэн энэхүү хөшөөг барьжээ.