Ж.БАТСУУРЬ: АН-ЫН ҮЕД СҮХБААТАР АЙМАГ ЗАСАГЛАЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ УЛСДАА ТЭРГҮҮЛСЭН

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах аян Сүхбаатар аймагт үргэлжиллээ. Сүхбаатарчууд МАН-аар дахиж удирдуулахгүй гэдгээ уулзалтын эхэнд хэлж байв. Учир нь тус аймагт МАН засагласан хугацаанд нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд иргэдийн аж амьдралыг сайжруулах чиглэлд огт анхаараагүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Ардчилсан нам засагласан найман жилийн хугацаанд Сүхбаатар аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, хүн амын тоо өсч, нийслэлийг зорих иргэдийн нүүдэл саарч, иргэдийн амжиргааны түвшин үнэмлэхүй дээшилжээ. Баруун-Урт хот бүхэлдээ таван тойрог бүхий авто замаар холбогдож, жишиг хороолол олноор байгуулж, иргэд өөрсдийн нөхцөл боломжиндоо тохируулан тав тухтай сайхан амьдрах орчныг бүрдүүлсэн байна. Ардчилсан намын үед Сүхбаатар аймаг засаглалын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж, өрсөлдөх чадвараараа Эрдэнэт, Өмнөговийн араас эрэмбэлэгдэж байжээ.

Харин өнөөдөр эрх баригчдын бодлогын алдаанаас болж улс оронд эмх замбараагүй нөхцөл байдал үүсч, улс төрчид ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж, хүсэл зоригийг нь мохоож байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзсан уулзалтын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Намайг үүрэгт ажлаа авснаас хойш 28 мянган гишүүн шинээр элссэн. Миний ажлыг энэ намын 208 мянган гишүүн, монголын ард түмэн дүгнэнэ. Түүнээс биш хэсэг бүлэг хүн, хэн нэгэн дүгнэх боломжгүй” гэсэн юм. Мөн Ардчилсан намын унаажуулах төслийн хүрээнд Сүхбаатар аймагт УАЗ-469 Hunter маркийн автомашины түлхүүрийг аймгийн намын удирдлагуудад  гардууллаа. 

Уулзалтын үеэр иргэд эрх баригчдын алдаа, дутагдлыг шүүмжлэхийн зэрэгцээ Ардчилсан намд өрнөж буй үйл явцыг хэрхэн дүгнэж байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүн н.Жаргалсайхан “С.Эрдэнэ гэдэг хувь хүнийх нь төлөө биш Ардчиллын төлөө хийж байгаа ажил бүрт нь талархаж явдаг. Улс төрийн нам үргэлж шинэчлэгдэж, цэвэрлэгдэж байх ёстой. Үзэл баримтлал, үнэт зүйлээ тодотгож, цаашид түүнийгээ сахин хамгаалахад гишүүн бүрийн үүрэг, оролцоо чухал” гэв.