МЭДЭГДЭЛ

                                  

2019 оны 10 дугаар сарын 29-нд манай улсаас БНХАУ-ын харьяаны иргэд олноор баривчлагдсантай холбоотой мэдээ мэдээллийг тараахдаа тэдгээр иргэд Ардчилсан Намын хөлсний бичээчид байжээ гэх илтэд гүтгэсэн, ор үндэсгүй бохир мэдээллийг тодорхой мэдээллийн сайтууд тарааж эхэлсэн нь захиалгатай гэж үзэхээр байна.

Бодит байдалд Монгол Улсын нийслэлээс төчнөөн тооны гадаад иргэд, технологийн хэрэгсэлтэйгээ баригдсан энэ явдал нь  хил гааль, цагдаа, хууль, хүчний байгууллагын, тодорхой хэлбэл Хууль зүйн яам, Засгийн газрын ажил , хариуцлага ямар түвшинд байгаад иргэд дүгнэлт хийх учиртай. Эрх баригчдын хариуцлагагүй байдалд үүнээс цааш доошлох шат байхгүй болсныг энэ явдал харуулж байгаа бөгөөд үүндээ дүгнэлт хийхийн оронд сөрөг хүчин рүү дайрсан мэдээллийг захиалгатайгаар тарааж суугаа нь туйлын харамсалтай бас ичгэвтэр юм. АН, Хятад иргэдээр Монголын сошиал орчинд коммэнт бичүүлэхийн тулд Монголд авчирсан гэх гүтгэлгийн мэдээллийг бичсэн сэтгүүлчдийг шүүхэд өгч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Цахим сэтгүүлзүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэнэ уриатай Монголын сайтын холбооны гишүүн сэтгүүлчээс ийм үйлдэл гарсанд харамсч байна.

 

                                    Ардчилсан намын хэвлэлийн алба