“Ардчиллын алтан шонхрууд” номонд гурван үеийн төлөөллийг багтаажээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд “Ардчиллын алтан шонхрууд” номын нээлт энэ сарын 30-нд Үндэсний түүхийн музейд боллоо. Ардчиллын 30 жилийн түүхийг сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн тус номын зохиогчоор “Ардчилсан ахмадын холбоо”-ны тэргүүлэгч Л.Хадбаатар ажилласан гурван үеийн төлөөллийг номондоо багтаасныг онцолсон юм. Номын нээлтэд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр “Ардчиллын түүхийг бичиж үлдээж байгаад талархаж байна. Хойч үеийн залуус, улс төр судлаачдад маш хэрэгтэй гарын авлага болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бол жирийн нэг ном биш ардчиллын 30 жилийг өгүүлэх түүх юм” гэлээ.