Ардчилсан нам гишүүдээ АНУ-ын ПОТОМАК-ийн их сургуульд сургахаар болов

Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын дарга хатагтай Д. Эрдэнэсувд, Хүний нөөцийн хэлтсийн дарга Я. Эрдэнэчимэг нар АНУ-ын Вашингтон хотод байрлах ПОТОМАК-ийн их сургууль (University of the POTOMAC)-ийн ерөнхийлөгч ноён. Rick T. Murphree (EdD)-ыг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр талууд  Потомак их сургуульд Ардчилсан намын сонгуульт гишүүд болон гишүүдийг хөгжүүлэх урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөнгөлттэй үнээр сургахаар тохиролцов. Цаашид Ардчилсан нам гишүүдээ тогтмол  сургалтанд хамруулж дадлагажуулах, намын залуу лидерүүдийг бэлдэх, улс төрийн боловсрол олгох, олон улсын туршлагаас харилцан солилцох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллахаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.