Дорнод аймгийн ардчилсан эмэгтэйчүүд "Бүтээлч намар" өдөрлөгийг зохион байгууллаа

Дорнод аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн дунд "БҮТЭЭЛЧ НАМАР" уулзалт, өдөрлөг зохион байгуулагдлаа. 

Дорнод аймгийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ноос эмэгтэйчүүдийнхээ бүтээлч санааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тэдний санал санаачлагыг нь сонсох зорилготой “Бүтээлч намар” арга хэмжээг энэ сарын 7-нд зохион байгуулжээ. 

Тус арга хэмжээнд Дорнод аймгийн АЭХ-ны 90 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тариаланч эмэгтэйчүүд оролцсон байна.  Тэд ахмад, одонтой ээжүүд, АЭХ гэсэн гурван  багт хуваарилагдан өөрсдийн хийсэн хүнсний болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ дэлгэж,  өөр хоорондоо туршлага солилцон шилдгүүдээ шалгарууллаа. Арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг хийх арга технологи, ашиг тусыг бусаддаа танилцуулахаас гадна ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамтарч ажиллах саналтай байгаа илэрхийлж байсан юм.

Мөн тус  арга хэмжээний үеэр  Дорнод аймгийн АЭХ-ны тэргүүн Б.Нямсүрэн бүсгүйчүүдэд  цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч,  тэдний санал бодлыг сонссон байна. 

Энэ удаагийн өдөрлөг нь цаг үеэ олсон,  үр өгөөжтэй, сонирхолтой  арга хэмжээ болсныг Дорнод аймгийн ардчилсан эмэгтэйчүүд онцолсон юм.