"Андууд" чуулган болно

 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, "Ардчилсан залуучуудын холбоо" байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. "Ардчилсан залуучуудын холбоо"-ны 20 жилийн ойн хүрээнд “АНДУУД” үндэсний чуулган энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Хөгжлийн бодлогод дутагдаж буй шийдэл, гарцыг хамтдаа эрэлхийлж, улс төрийн орчин дахь залуучуудын бодитой оролцооны талаар ажил хэрэгч хэлэлцүүлгүүд энэ өдөр өрнөх юм. “Үнэт зүйл – Сорилт”. Хүний эрх, эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг хамтдаа туулах хүч Залуусын бодит оролцооноос эхэлнэ гэдгийг ардчилсан залуучууд онцолж байна.