Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медальтай болно

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачлан өргөн барьсан "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.