Төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Баянхонгор аймагт үргэлжиллээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал гардуулах арга хэмжээ Баянхонгор аймагт боллоо. Тэртээх 30 жилийн өмнө эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн ардчилсан хувьсгалын анхдагчид, ахмад зүтгэлтнүүд болон Ардчилсан намын  гишүүд, дэмжигчдэд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ төрийн шагнал гардуулсан юм. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ төрийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал 30 нас хүрлээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг Монгол орон даяар ажиллаж, амьдарч буй гишүүд, дэмжигчидтэйгээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Тэртээх 30 жилийн өмнө эрх, эрх чөлөөнийхөө төлөө залуус тэмцэж, Ардчилсан хувьсгалыг Монгол оронд өрнүүлж байсан юм. Харин залуус та нар Ардчиллын дараагийн 30 жилийн түүхийг бичиж үлдээх хариуцлагатай цаг үед амьдарч байгаа юм шүү" хэмээн онцоллоо.