Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ардчиллын анхдагчид, гишүүд, дэмжигчдэд төрийн шагнал гардууллаа

Тэртээх цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал 30 нас хүрлээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан  тэргүүтэй холбогдох албаны хүмүүс 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, амьдарч буй ардчиллын анхдагчид, ахмад зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал гардуулсан юм.