С.Эрдэнэ: Жижиг мажоритар тогтолцоотой хуулийг бодвол нэг шат ахисан гэж бодож байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр хуулийг баталсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс Сонгуулийн тухай хуулийн талаар тодрууллаа.

-Сонгуулийн хуулийг баталлаа. Энэ хуулийн заалтуудын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө үйлчилж байсан 76 жижиг мажоритар тогтолцоотой хуулийг бодвол нэг шат ахисан гэж бодож байна. Нэг жишээ хэлэхэд улсын төсвийн хуваарилалтыг та бүхэн харсан. 2020 оны Улсын төсвийн хуваарилалтыг 76 жижиг тойрог руу 76 хэсэгт хуваасан. Тэр дотор их эрх мэдэлтэй нь өөрийн тойрогтоо илүү төсвийг хуваарилсан гаж зүйл олон гарлаа. Өнгөрсөн гурван жилийн төсөв дээр бас ажиглагдсан. Улс орны нийтлэг хөгжил, том бодлогыг хэрэгжүүлэх дээр анхаарч байгаа гишүүд байхгүй. Бүгд тойрог дээр илүү мөнгө батлуулах гэсэн сонирхолтой байна. Өнөөдрийн батлагдсан хууль ядаж жалга довны зүйл гаргахгүйгээр аймаг, дүүргийн хэмжээнд хөгжлийн бодлогыгхардагболжбайгаа. Үүнийгл нэгшатахисангэжүзэжбайгааюм.

-Тойргийн хувьд нэмж хасагдах зүйл байгаа юу?

-Одоо байгаа тойрог, 26 тойрогт хуваагдах байх. Мандат нэг их хөдлөхгүй болов уу гэж бодож байгаа. Мандатын хөдөлгөөн хэлбэл бөөн зөрчил бий болно. Тухайлбал, нийслэлээс хасаад орон нутаг руу шилжүүлэх эсвэл орон нутгаас хасаад цөөхөн мандаттай аймаг руу шилжүүлэх юм уу гэдэг асуудал эргэлзээтэй. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, нөхцөл байдал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ чиглэлээр Сонгуулийн хуулийг батлахдаа нарийн авч хэлэлцээгүй. Иймээс мандат дээр хөдөлгөөн гараад байхгүй байх.

-Сонгуулийн шинэ хуульд авлига албан тушаалын хэрэгт холбогдож байсан бол сонгуульд нэр дэвшихгүй гэж байгаа. Танай нам энэ заалттай санал нийлж байгаа юу?

-Манай намын хувьд хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн нам. Үзэл баримтлалдаа үүнийг оруулж баталчихсан. Бид хүний эрхийг дээдэлдэг. Хүний эрхийг ямар нэг байдлаард ордуулсан үйлдлийн эсрэг зогсох ёстой нам. Хэн ч амьдралдалдаа гаргаж болно. Алдаандаа таарсан шийтгэл авсан хүний эрхийг насан туршид нь хасна гэдэг бол байж болохгүй асуудал. 2008 онд Цэцийн шийдвэр гарсан байгаа. Энэ заалт Үндсэн Хуулийн цэцийн дүгнэлтийг давсан хуулийн заалт батлагдчихлаа. Эргээд Үндсэн Хуульд асуудал үүсэх байх. Ял шийтгэл байсан үед эрхийг хязгаарлаж болно. Ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Хэрэв хүн хэлмэгдсэн байвал яах юм вэ. Манай намын үзэл баримтлалд нийцэхгүй байгаа учраас бид дэмжихгүй байгаа.

-Шинэ батлагдсан Сонгуулийн хуулиар нэг тойрогт, нэг намаас олон хүн өрсөлдөх боломжтой гэсэн үг үү?

-Нэг намд тухайн тойрогт ногдож байгаа мандат байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг зургаан мандаттай. Одоо зургаан гишүүнтэй. Шинэ хуулиар Сонгинохайрхан дүүрэг нэг том тойрог болж байгаа. Сонгинохайрхан дүүргийн нэг иргэн зургаан хүнд саналаа өгнө гэсэн үг.

-Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ойртож байна. Батлагдсан гол хуулиудад цөөнхийн байр сууриа хэр тусгаж ажиллав?

-Хэтцөөхөнч гэсэн эрх баригчидтай тулж ажилласан. Эрх баригчдын хууль бус үйлдлийг илчлэх, хуулийн хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авч ажиллаж чадсан. Тухайлбал, 800 гаруй тэрбум төгрөгийн концессын асуудал үүссэн. Үүнд тухайн үеийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг оруулж, хариуцлага тооцож чадсан. Мөн дараагийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг оруулсан. Харамсалтай нь цөөнхийн саналаар санал дэмжигдээгүй. Эрх баригчдын мөрийн хөтөлбөрөө зөрчиж, татвар нэмэх саналуудыг ил тод болгосноор нэлээд шүүмжлэл дагуулсан. Энэ саналын 50 хувийг нь хүчингүй болгож байгаа. Хуулийг батлах ажилд бид цөөнхийн байр сууриа хангалттай илэрхийлж ажилласан. Эх баригч хэт олонх гэдгээрээ хүч түрсэн байдлаар асуудалд хандах нь давамгай байсан гэдгийг хэлэх ёстой.

 

Эх сурвалж: medee.mn

Сэтгүүлч: Н.АЛТАНЦЭЦЭГ