"Эрдэнэтийн ардчиллын бүрэн түүх" ном уншигчдын хүртээл боллоо

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан бүтээсэн  “ЭРДЭНЭТИЙН АРДЧИЛЛЫН БҮРЭН ТҮҮХ” ном  шинэ оны босгон дээр уншигчдын хүртээл боллоо.  Тус номын зохиогчоор Сүрэнгийн Сувдаа ажилласан бөгөөд бүтээлийн дээж болгож 300 ширхэг номыг  Орхон аймгийн Ардчилсан намд хандивласан  байна. С.Сувдаа нь тус номыг бүтэн жилийн турш эмхтгэсэн бөгөөд тэрбээр өмнө нь Ардчилсан хувьсгалын  10, 20 жилийн ойн номыг бүтээж, Эрдэнэтийн Ардчилагчдад бэлэг болгон барьж байсан юм. Энэ удаа хэвлэгдэн гарсан “ЭРДЭНЭТИЙН АРДЧИЛЛЫН БҮРЭН ТҮҮХ” номонд Ардчилсан хувьсгалын 30 жилийн бүрэн түүх багтсан бөгөөд түүхийн гэрч болсон анхдагчдын дурсамж яриа, улс төрийн шийдвэрүүд, орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх дүн орсноороо онцлог юм. Улирах түүхийн гэрч болж үлдэх тус  ном Ардчилсан Монгол Улсад амьдарч буй хүн бүрийн өмч гэдгийг зохиогч онцоллоо.