АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГУУД ЧЕХИЙН ЭЛЧИН САЙД ИЙРЖИЙ БРОДСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржий Бродскийг хүлээн авч уулзлаа.  Чехийн ODS намыг үүсгэн байгуулагчдын нэг,  БНЧУ-ын Ерөнхийлөгч асан Václav Klaus  ирэх есдүгээр сард Монгол  Улсад айлчлал хийнэ. Чехийн ODS нам нь баруун төвийн үзэлтэй улс төрийн хүчин бөгөөд уулзалтын  үеэр талуудын хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцсон юм. Чех улс 1996 оноос хойш Монгол Улсад 50 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлжээ. Одоогоор тус улсад 9000 орчим Монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна.