"Монгол 30х30" үндэсний IV аян Багануур дүүргээс эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах санал авах, хэлэлцүүлэх “Монгол 30х30” үндэсний IV аян эхэллээ. Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурласан улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зарчмын дагуу 200 гаруй мянган гишүүдийнхээ саналыг сонсож, мөрийн хөтөлбөртөө тусгахаар энэ удаагийн аяныг эхлүүлээд байна.