З.Нарантуяа: “Эмэгтэй юм даа хөөрхий, дэмжчихье” гэдэг зүйл улс төрд байхгүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2019 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар олон асуудлыг хэлэлцсэн, үр дүнтэй чуулган болсныг УИХ-ын дарга онцолсон. Таны хувьд намрын чуулганд ямар дүгнэлтийг өгөх вэ?

- 2018 оны намрын чуулгантай харьцуулахад энэ удаагийн намрын чуулган үр дүнтэй болсон. 2019 онд УИХ-ын гишүүдҮндсэн Хуульдаа нэмэлт өөрчлөлтийг оруулж чадлаа. Мөн Үндсэн Хуулийн дараагаар ордог хамгийн том хууль болох Сонгуулийн тухай хуулийг өөрчиллөө. Орж байгаа өөрчлөлтүүдийн сайн муу, эерэг сөрөг гэдэг дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа байх. Миний хувьд Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтүүдээс тодорхой хэдэн зүйлийг дэмжиж байгаач сонгуулийн тогтолцооны асуудалд сэтгэл дундуур байгаа. Хөгжиж буй улс орнуудын хөгжлийн гол нууц юунд байна вэ гэхээр зөвхөн эдийн засгийн нөөц баялгаас гадна улс төрийн орчин, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын соёл, төлөвшил, санхүүжилтын ил тод байдал, авлига, хээл хахууль, хууль бус зүйлийг хааж өгдөг гол хуулиуд дээрээ их ач холбогдол өгч түүнийгээ зөв тодорхойлсон улс орнууд хөгжиж чадаж байна. Одоогийн бидний сонгосон жижиг мажоритар тогтолцоо бол Монгол Улс шиг жижигхэн эдийн засагтай, ялангуяа нэг хөрш буюу ганцхан худалдан авагчаас хамааралтай улсын хувьдүнэхээр тохирохгүй. Тохирохгүй гэдэг нь маш үрэлгэн гэсэн үг.

Та бүхэн харсан байх. Энэ удаагийн сонгуулийн төсөв яг ийм байдлаар хуваарилагдсан. Энэ нь манай улсын эдийн засагт маш хор хөнөөлтэй. Ингэж тэлсэн төсвийг үр ашигтай, зөв хуваарилалттай төсөв болгохын тулд дахин дөрөв, таван жилийг зарцуулна. 2011, 2012 онд тохиолдсон зүйл. 2011 онд уул уурхайн хөгжлийн оргил үе байсан. Төсвийн орлого маш их нэмэгдсэн. Тэр үед төсвийн нийт зардлыг зарим салбарт 57-61 хувьд хүргэж, зарлага талаа нэмэгдүүлж байсан. Ингэж их өссөн төсвийг эдийн засаг агших үед хумих маш хэцүү. Маш олон хүн ажилгүй болдог. Эдийн засгийн бусад салбарууд маш их хумигддаг. Ийм тогтворгүй буруу бодлогыг явуулах эх үсвэрийг сонгуулийн тогтолцоо бий болгочихоод байгаа юм.УИХ-ын чуулганы үеэр жижиг мажоритар тогтолцоог миний бие хамгийн их эсэргүүцсэн. Сонгуулийн хуулийн үед ч эсэргүүцсэн.

Эмэгтэйчүүдийг дэвшүүлэхгүй байх жижиг хуйвалдаан аль ч улс төрийн намд байгаа

мэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудал хэлэлцэгдээд харамсалтай нь дэмжигдээгүй. Ер нь квот тогтоох нь зөв юм уу? Эрэгтэй улс төрчдийн тухайд квот гэдэг зүйл яригддаггүй шүү дээ?

-Эмэгтэй улс төрчдийн квотыг хуулийн хүрээнд юм уу, улс төрийн дотоод дүрмийн хүрээнд ихэнх орнууд байлгадаг. Энэ нь хоёр хүйсийн тэгш оролцоо, боломжийг хангах тал дээр дэвшилттэй. Ихэнх хөгжиж буй орнуудын хувьд уламжлал зарим талаараа хамааралтай байх. Зарим талаараа баялгийн ялгарал хамааралтай байдаг. Эрэгтэйчүүд илүү хүч түрж, эмэгтэй хүмүүсийн улс төрийн оролцоо, нийгмийн хөгжилд оролцох оролцоо гээд олон оролцоог хязгаарлах зүйл байгаа учраас хүний эрх талаасаа хоёр хүйсийн хувьд аль болох тэгш боломжоор хангах гэдэг утгаараа энэ квотууд яригддаг. Парламентад гарч ирээд, сонгогдоод, нэрээ дэвшүүлээд явах тэр цаг үеийн тухайд “эмэгтэй юм даа хөөрхий, дэмжчихье” гэдэг зүйл байхгүй.Энэ парламентын гишүүн байх чадвартай юу, Засгийн газрын гишүүний үүргийг гүйцэтгэх чадвартай юу гэдэг талаас нь сонгогчид хардаг. Энэ боломжийг ашиглаад чадвартай олон эмэгтэйчүүдийгнамдаа оруулж, дэвшиж чадаж байгаа тэр баг бол илүү давуу байх юм. Норвегийн жишээг дурдахад хуулиараа бол квот байхгүй. Гэхдээ улс төрийн намууд эмэгтэйчүүдийг олноор нь оруулж, нэр дэвшүүлээгүй тохиолдолд нийгэм нь тухайн намыг жендэрийн мэдрэмжгүй, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй нам гэж үзэн сонгодоггүй байна. Энэ өөрөө нийгмийн соёл болчихсон. Аль ч улсад хүйсийн харьцаа ойролцоо байдаг. Нийгмийн хөгжилд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн баялаг бүтээх тэр хэмжээ ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ойролцоо түвшинд байж байж хөгжлийн хувьд харьцангуй давуу болдог гэдгийг олон улсын харьцуулсан судалгаанууд харуулж байна.

Улс төрийн намуудын шударга өрсөлдөөн хангагдаагүй учир эмэгтэйчүүд гарч ирэх нь хамгийн хүнд сорилт

Мэдээж эрүүл хүн, ирээдүйн бүтээгч хүнийг хүмүүжүүлэх үүрэг нь их байгаа ч гэсэн өөрийнх нь эдийн засгийн хөгжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцох оролцоо бага байгаа нь тоо баримтаар давтагдаад байгаа юм. Манай орны бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Эдгээр идэвхтэй эмэгтэйчүүдийн оролцоо улс төрийн шийдвэр гаргах түвшинд өндөр байх ёстой гэж үздэг. Тийм учраас Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль гарч байсан. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн дүрмүүдэд байгаа. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын дүрэмд нэр дэвших хүмүүсийн 30 хүртэлх хувийг аль нэг хүйсийн төлөөлөл эзэлнэ гэж хуулийн баталгаа гаргаж өгсөн нь зөв. Харамсалтай нь өнөөдөр 30 хувиараа болоогүй. 2008 оны сонгуульд 30 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 20 хувь болоод буурчихаж байгаа юм. Энэ нь нэг талаасаа улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч тэр, сэтгэлзүйн хувьд ч тэр бэлтгэгдэх байдал эмэгтэйчүүдийн хувьд арай хангагдаагүй байна уу гэдгийг харуулж байна. Хувь хүнээс болон өөр хүчин зүйлээс хамаарч байгаа. Улс төрийн намууд доторх цэвэр, шударга өрсөлдөөнтөдийлөн хангагдаагүй учир эмэгтэйчүүд нам дотроосоо гарч ирэх нь хамгийн чухал, хамгийн хүнд сорилт болдог. Аль болох эмэгтэй хүмүүсийг дэвшүүлэхгүй байх жижиг хуйвалдаан аль ч улс төрийн намын доод шатанд байгааг үгүйсгэхгүй.

-УИХ дахь эмэгтэй гишүүд нийгэмд чиглэсэн ажлыг илүү идэвх санаачлагатай хийдэг шүү дээ. Энэ хаврын чуулганаар нийгмийн бодлогод чиглэсэн ямар асуудлыг хэлэлцэх вэ?

- Хэд хэдэн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Монголын нийгэмд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал угаасаа ядуурал, ажилгүйдэл байгаа. Ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн хэмжээ амьдралын хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүнийг өөрчлөхийн тулд бүх УИХ-ын гишүүн, улс төрчид ажилладаг гэж ойлгодог. Эмэгтэй гишүүдийн хувьд иргэд, масс руугаа илүүтэй нэвтэрч, хүн болгонтой тулж, тэдгээрийн амьдралд тулгамдаж байгаа зүйлийг сонсож, яавал энэ хүний амьдралд нэмэр тус болох вэ гэдэг шийдлийг хайх гэж ажилладаг. Доод шатанд шургууажилладаг нь эмэгтэй улс төрчдийн давуу байдалтай холбоотой. Тийм болохоор парламентад ямар нэгэн шийдвэр гарахад тухайн шийдвэр массын амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг өнцгөөс нь дүгнэлтийг хийж, өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг.

Цалин хөлсний өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй

Нэгдүгээрт, Цалин хөлс үнэхээр доогуур байгаа. Цалин хөлсний өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй байна. Ямар ч улс орны төсөв, санхүү хүндрэлтэй л байдаг. Тийм учраас ямар байдлаар энэ тогтолцоогоо өөрчлөх вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх асуудал дээр манай эмэгтэй гишүүд сайн ажилласан. Ихэнх гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээшлүүлэх талаас нь ярьдаг. Миний хувьд хөдлмөрийн хөлсийг тооцож буй энэ тогтолцоог цагаар тооцдог систем рүү оруулж байж төр, хувийн хэвшлийн хоорондын цалингийн зөрүү, ялгааг арилгахад нэмэр болох юм шиг санагддаг. Үүн дээр мөн судалгаа хийгээд ажилласан. Одоо бол хууль болгоод өргөн барих саналтай байна.

Хоёрдугаарт, Гэр бүлийн асуудал байна. Тухайлбал, хүчирхийлэл, хүүхдийн асуудлууд, хурцаар тавигддаг нийгмийн асуудлууд байна. Гэр бүлийн тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Үүнд нийгмийн хамгийн анхан шатны нэгж болох гэр бүлийн гишүүн болгоноос саналыг нь авах ийм саналаар өөрийнхөө хэмжээнд хэлэлцүүлгүүдийг эрчимтэй зохион байгуулсан. Нийгмийн бодлого байнгын хорооноос санаачилж, дэмжсэн. АН-аас сонгогдсон ганц эмэгтэй гишүүний хувьд АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүрэг дээр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулаад нийтдээ 10 гаруй мянган саналыг цуглуулж, ажлын хэсгийнхэнд хүлээлгэж өгсөн байгаа. Тэдгээр саналуудыг хуулинд тусгуулахын тулд ажиллана.

Түүнчлэн ядуурлын түвшин гэж ярьдаг хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ үнэхээр доогуур байна. Үүгээр хүн нэг сар амьдарна гэдэг бол өнөөгийнүнийн өсөлт, хэрэглээний түвшин, импортоор оруулж ирж буй барааны үнийн өсөлт зэргээс хамаараад наад захын хэрэглээг хангахад чамлалттай байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яавал нэмэгдүүлэх боломж байна гэдгийг олон талаас нь судалж байна. Энэ бол ганцхан цалин, тэтгэврийн доод хэмжээний асуудал биш. Монгол өрхийн орлогыг нэмэгдүүлэх тухай асуудал. Үүн дээр сүүлийн хоёр жил ажиллаж байгаа.Байгалийн баялгийг хэрхэн бүх айл өрхийн орлого дээр нэмэлт орлогын эх үүсвэр болгоххэмжээнд аваачих вэ, хууль зүйн орчныг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажилласан. Норвеги явсан гол шалтгаан бол баялгийн санг хэрхэн бий болгох вэ, яаж арвижуулах хийгээд тухайн мөнгөнөөсөө нийгмийн хэсэг бүртзөв зохистой хуваарилж байж айл болгоны орлогыг зөвхөн өнөөдрийн ажлын цалингийн орлогоор бус өөр олон хувилбараар бий болгох вэ гэдгийг судалсан явдал юм. Монгол Улсын санхүүгийн зах зээл ч хөгжил муутай байгаа. Санхүүгийн зах зээлд дурын хүн арилжааны зөрүүгээс орлого олох боломж байхгүй байна. Дээр нь хувьцаа эзэмшсэнээр хувьцааныхаа ногдол ашгийг авдаг тэр тогтолцоо хөгжихгүй байна. Үүнийг уях замаар төрийн томоохон компаниудын хувьцааг нийт иргэдэд эзэмшүүлээд ногдол ашгийг нь өгүүлэх, тодорхой хэсгийг нь сан болгож нийгэм, хүүхэд, гэр бүлийн болон боловсролын хөгжлийн асуудлыг дэмжсэн тусгай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхбаялгийн менежмэнтийн зөв удирдлагыг үр дүнгээс гаргах ийм нэг багц хууль хийгээд байгаа юм. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Гуравдугаар сарын сүүлчээр хуулийн төсөл бэлэн болох учраас иргэдийн дунд болон мэргэжилтнүүдийн дунд жижиг хэлэлцүүлгийг явуулах төлөвлөгөөтэй байна.

-Баярлалаа.

Эх сурвалж: medee.mn