Малчид Ардчилсан намын нээлттэй, ил тод санхүүжилтийн зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монголын улс төрийн намууд дундаас Ардчилсан нам анх удаа сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгохоо ил тод, нээлттэй зарлаад байна. Тодруулбал, тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй эрэгтэй 100 сая, эмэгтэй гишүүн 60 сая төгрөгийн урьдчилсан татвар төлөхөөр болсон. Энэ нь олон улсын жишигт төдийгүй манай улсын Улс төрийн намуудын тухай хуульд нийцсэн алхам юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сурталчилгааныхаа зардлыг өөрийнхөө дэмжигч хувь хүн, албан байгууллагаас бүрдүүлэх замаар босгох юм.

Ардчилсан намын энэхүү алхамыг хөдөөгийн малчид дэмжихээ илэрхийллээ. Тухайлбал, Дундговь аймгийн Гурвансайхан суманд аж төрж буй 100 малчин өрх нэгдэж, “Мянгатын сан”-г байгуулжээ. Өрх тус бүр жилд нэг сая төгрөг “Мянгатын сан”-даа хандивлаж, орон нутгийнхаа хөгжилд зориулж ирсэн байна. Харин энэ удаад малчин өрхүүд нэгдэж, Ардчилсан намаас нэр дэвшихээр зэхэж буй нутгийнхаа залуу боловсон хүчинг дэмжиж, тус бүр нэг сая төгрөг хандивлажээ.

Р.Эрдэнэбүрэн нь өнгөрсөн хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан суманд “Жишиг сум” төслийг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлээд байна.

Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд санхүүжилт бүх гишүүдэд нээлттэй, ил тод болсон юм. Тиймээс ч намын зүгээс санхүүжилтээ хэрхэн зарцуулсан тайланг сар бүр гишүүдэд нээлттэй тайлагнан ажиллаж байна.