Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор Баруунбүрэн сумын ардчилсан намын дарга Ц.Нямдоржийг шагналаа

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон"-оор Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ-ын дарга, Баруунбүрэн сумын Ардчилсан намын дарга Ц.Нямдоржийг шагналаа. 
Ардчилсан үзэл баримтлалыг дэлгэрүүлэх үйлсэд олон жил манлайлан оролцож, залуу үедээ үлгэр жишээ болж яваа Ц.Нямдорж танд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын журмын нөхдийн зүгээс баяр хүргэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.