"АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ" СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

"Ардчилсан оюутны холбоо"-ны удирдлагууд КАС  (Конрад Аденауэр сан)-ийн   Монгол дахь  суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр АОХ-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж холбооны зорилго, зорилт, бүтэц, үйл ажиллагааны чиглэлүүдээ танилцуулсанаас гадна 2017-2019 онд хийсэн ажлын товч тайлан мэдээллийг хүргэлээ.  АОХ, ХБНГУ-ын КАС-тай хамтран "Ардчиллын үнэт зүйл" сэдэвт үндэсний аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулахаар болов. Тэмцээнд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон оюутан, залуус оролцох боломжтой.