Ардчилсан Намын удирдлагын бүтцэд өөрчлөлт орлоо

    Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд өнөөдөр хуралдсан Үндэсний Бодлогын Хорооны хурлаар зарим томилгоог хийв.

Тодруулбал,  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томиллоо. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Цэндийн Баатархүүг томилсон юм. Мөн өнөөдрийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуултай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэллээ. Хуралдаан цахимаар зохион байгуулагдсан юм.