Үндэсний аудитын газар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж дүгнэлээ

Монгол Улсын салбар бүрт шинэчлэл хийж хөгжил дэвшлийг авчирах, дундаж давхрагын орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиглэл бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газраас хуульд нийцсэн гэж дүгнэлт гаргалаа. Уг дүгнэлтийг өнөөдөр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баттулга, Хуулийн хэлтсийн дарга Н.Ариунболд нарт Үндэсний Аудитын газраас хүлээлгэн өгсөн юм. “Өрхийн хөгжлийг дэмжих өсөлтийн бодлого” мөрийн хөтөлбөр нь нийслэл Улаанбаатар хот цаашлаад хөдөө орон нутагт хөгжил дэвшил авчирах хөтөлбөр гэдгийг намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү онцоллоо. Харин үндэсний аудитын газраас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн заалт байхгүй гэдгийг дүгнэлтээ онцолжээ.