М.Батжаргалыг сонгуульт албанаас чөлөөллөө

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо 2020 оны тавдугаар сарын 1-нд хуралдаж Архангай аймгийн Ардчилсан намын даргын сонгуульт албан тушаалаас М.Батжаргалыг огцруулах шийдвэр гаргалаа. М.Батжаргал нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.10, 3.9.1.11, 3.9.1.15 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоов.