АН-ын ҮБХ энэ сарын 16-нд хуралдана

АН-ын ҮБХ-ны ээлжит XV хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарчээ. Тус хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм.