Ардчилсан нам сонгуулийн зардлын дансаа нээлээ

Ардчилсан Нам Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын дансаа нээлээ.

Иргэд, сонгогчид, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэн “Өрхийг дэмжсэн Өсөлтийн бодлогыг” дэмжиж хандив өргөөрэй.

ТА ХАНДИВ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС:
• Мөнгөн хандив нь
Иргэн 5 сая төгрөг хүртэл,
Аж ахуйн нэгж, компани 20 сая төгрөг хүртэл байна.
• Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь банкны гүйлгээний баримтанд
1. Регистрийн дугаар:
2. Нэр:
3. Хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ ЗААВАЛ ТУСГАХЫГ анхаарна уу.

Дараах этгээд хандив өгөхийг хориглоно.
1. Гадаад улс буюу гадаадын байгууллага, Олон улсын байгууллага, Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,
2. Гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн,
3. 18 нас хүрээгүй хүн,
4. Төрийн болон орон нутгийн өмчит, Төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой хуулийн этгээд,
5. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд,
6. Үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага,
7. Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд зэрэг болно.

Ардчилсан нам улс төрд шинэ соёл бий болгож намынхаа татвар, тайланг ил тод нээлттэй болгосон анхны нам. Иймд Ардчилсан нам санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн хандив, зардлын тайландаа аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, иргэд сонгогчиддоо нээлттэй мэдээлэх болно. Танд талархья

АРДЧИЛСАН НАМ